Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-12-15

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.
 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. ”Хөгжлийн төлөө Эрдэнэчүүд хамтдаа” сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны явцын хэрэгжилтийг үнэлж дүгнэх тухай.
2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэх тухай.
3. Сумын 2022 оны төсөвт зохицуулалт оруулах тухай.
4. Сумын 2023 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төсөв батлах тухай.
5. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний төсөл.
6. Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны тайлан.
7. “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендерийн эрх тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэн хэрэгжүүлж буй тайланг хэлэлцэх тухай.
8. Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн талаарх тайлан, мэдээлэл.
9. Сумын Малжуулах төслийн хэрэгжилтийн тайлан, мэдээлэл.
10. Сумын ИТХ-ын ажлын албанаас 2022 онд зохион байгуулсан ажлын тайлан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%