Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-01-19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Малчдын нэгдсэн зөвлөгөөн, өдөрлөг" 2023 ны 01 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд хөдөөгийн 4 багийн 335 малчид, иргэд оролцож хурдан тэмээ, торомны уралдаан, тэмээн поло, сайхан тэмээтэй сайхан хос, иргэн бүр санаачлагч өрх бүр үйлдвэрлэгч үзэсгэлэн худалдаанд оролцож, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдсан.

Өдөрлөгөөр сумын "Аварга малчин", "Мянгат малчин", "Аварга саальчин", "Алдарт уяач"-аа шалгаруулан шагнаж урамшууллаа.

Мөн өдрлөгийн үеэр малчид өөр хоорондоо туршлага солилцохоос гадна мал аж ахуйн чиглэлийн сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөмжийг өгдөг. Монгол улсын Манлай уяач Батчулуун "Морь уях, эдлэх эдэлгээ"-ний тухай, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мах судлалын лабораторийн эрхлэгч Доктор Бямбасайхан "Мал аж ахуйн өнөөгийн байдал, түүнийг сайжруулах арга зам" сэдвээр сургалт хийсэн.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%