Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-02-07

Өнөөдөр /2023.02.07/ сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарах асуудлын талаар ойлголт өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.
 
Мөн тус сургалтад аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Архивын тасгийн дарга Ч.Чулуунцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Оюунсүрэн, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Б.Золзаяа нар зочин илтгэгчээр оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%