Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

2022 ОНЫ ШИЛДЭГ “СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ"-ААР ШАЛГАРЛАА.

2023-02-10

Өнөөдөр /2023.02.10/ Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-аас 2022 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумын ИТХ, сум, агентлаг, хамт олон, иргэд, албан хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдлаа.
 
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож нийт хүрэлцэн ирсэн байгууллага, хамт олон, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв.
 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн болон орон нутгийн хөгжлийг дэмжих асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, ард иргэдээ хамруулсан олон нийтийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, 2022 оны ажлын үзүүлэлтээрээ Тэргүүн байр эзэллээ.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%