Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУМ" СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-10-16

 

       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийг хүүхдээр нь дамжуулан хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, санал санаачилгыг холбогдох байгууллагад уламжлахад зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Хүүхдэд ээлтэй сум" сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

      Гар зургийн уралдаанд 1-5-р ангийн 42 сурагчид оролцсоноос 1-р байранд 5а ангийн сурагч  Б.Лхамдэлгэр, 2-р байранд 5а ангийн сурагч  Д.Анужин, 3-р байранд 3а ангийн сурагч Б.Одонгоо шалгарсан бол зохион бичлэгийн уралдаанд 6-9-р ангийн 30 сурагчид оролцож, 1-р байранд 9а ангийн сурагч Б.Анхцэцэг, 2-р байранд 7а ангийн сурагч Э.Мишээл, 3-р байранд 7а ангийн сурагч  Б.Баярцэцэг нар шалгарлаа.

 

 

     Тэмцээнд оролцсон хүүхдүүд өөрийн сумаа Хүүхдэд ээлтэй сум” болгох тухай мөрөөдлөө зураг, зохион бичлэгээр илэрхийлэн ирүүлсэн байна. Зураг, зохион бичлэгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өрөөнд дэлгэн, иргэдийн саналыг үндэслэн нээлттэй шалгарууллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%