Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО" ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2023-11-15

 

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллах зорилгоор "Орон нутгийн хөгжилд Иргэдийн оролцоо" төлөөлөгчийн өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд:

  • Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг танилцуулах᠋;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын мэдээлэл;
  • Орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлын явц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажлын талаарх мэдээлэл;
  • Сумын ИТХ-ын дотоод үйл ажиллагаанд зөвлөн туслах;
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн 13 байгууллага болон Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%