Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

ШАТАР СОНИРХОГЧДЫН АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-24

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

        

Тус тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 11 тамирчид өрсөлдсөн. Үүнээс:

Эрэгтэйчүүдийн төрөлд:

·         1 дүгээр байр Т.Дашдаваа,

·         2 дугаар байр П.Балжинням,

Эмэгтэйчүүдийн төрөлд:

·         1 дүгээр байр Э.Нарангэрэл,

 

·         2 дугаар байр Н.Мөнгөнсоёл нар тус тус эзэлсэн.

Мөн эхний байр эзэлсэн Т.Дашдаваа, П.Балжинням, Э.Нарангэрэл нарт УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал, аймагт зохион байгуулагдах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%