Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ХАРЬЯАТ ЦЭРГИЙН ЗААН ЦЭРЭНЦООГИЙН САНЗАЙЖАМЦ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-29

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат цэргийн заан Цэрэнцоогийн Санзайжамц агсны нэрэмжит Улс, аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.

          

Тус барилдаанд улс, аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос:

- Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Хилчин БТСХ-ны бөх улсын харцага Г.Бадрах түрүүлж,

- Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээ, Монгол группийн бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэж,

-Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Баярбаатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтий дэвжээ, Бор-Өндөр УБҮ-ийн бөх Д.Алтанцоож нар шалгарлаа. 

Монгол үндэстний өв соёл, Монгол хүний дархлаа болсон үндэсний бөхийн спортыг нутаг орондоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, энэхүү барилдааныг зохион байгуулсан цэргийн заан Цэрэнцоогийн Санзайжамц агсны гэр бүл, ахан дүүст талархал илэрхийлье.

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%