Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаар сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдол их, малчид өвс тэжээлийг их хэмжээгээр авснаар эдийн засаг нь хүнд байгаатай холбогдуулан малчдаас гарсан санал хүсэлтийн дагуу дээрх асуудлыг хэлэлцэн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17/04 дүгээр тогтоолоор малын тоо толгойн албан татварын хэмжээг 80 хувиар бууруулах шийдвэр гаргаж байсан.
Тэгвэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/08 дугаар тогтоолоор нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0, үхэр-800, адуу-800, хонь-400, ямаа-400 төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7058 дугаарт бүртгэснээр хүчин төгөлдөр боллоо.