Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж буй "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" арга хэмжээ 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт сумын Соёлын төвд зохион байгуулагдана.
"Иргэдээ сонсъё" арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Алдарбаяр болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг сонсож ажиллана.
Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу газрын кадастрын мэргэжилтэн ирж ажиллах тул иргэд, хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэдээлэл авах утас: 99295161, 96630422