Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-05-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

       Иргэдээ сонсъё арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Алдарбаяр, тус сумдаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Ж.Сүхбаатар, И.Батсүрэн болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ажиллалаа.

        Ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр төрийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж цаашид улсын болон орон нутгийн төсөвт суулгах шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын ажлуудын талаар санал солилцлоо.

      Уулзалтаар иргэд, олон нийт, төрийн байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох шатны байгууллагад хүргүүлэн ажиллах юм.

        Мөн тус суманд аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Замын-Үүд сумын сум дундын прокурорын газар, Замын-Үүд суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагын мэргэжилтэнгүүд иргэдэд мэдээлэл, өгч чиг үүргийнхээ дагуу ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%