Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгдийн Хурал

ИХТ ИХТ

СУМЫН 2020-2024 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЭМХЭТГЭЛИЙГ ГАРГАЛАА.

2025-01-16

        Статистик мэдээлэл нь өнгөрсөн, одоог харьцуулж, улс орны хөгжлийг тодорхойлж, ирээдүйг төсөөлөхөд шаардлагатай бодит тоон мэдээллийг цуглуулан боловсруулж, нэгтгэн дүгнэдэг шинжлэх ухаан юм. Орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон төсвийн байгууллагууд малчид, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, нотолгоонд суурилсан статистик мэдээлэл боловсруулж, сумын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, төрийн архивт сумын түүхт 100-н жилд Эрдэнэ нутгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн судалгаа гаргаж хадгалахыг гол зорилгоо болголоо.

        Энэхүү эмхэтгэлээс та, Эрдэнэ сумын хүн ам, өрх, малын тоо толгойн өсөлт, бууралт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын зарим үзүүлэлт, төсөв санхүү, байгаль орчны талаарх олон тоон мэдээллийг авах боломжтой.

        Манай сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлтийг багтаасан энэхүү эмхэтгэл мэдээлэл нь төрийн албан хаагчдын албан хэрэгцээний томоохон суурь мэдээлэл юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%