Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 03 дугаар хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж нийт 18 асуудал хэлэлцэн 19 тогтоол батлан гаргалаа.
Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн.
- “Дагшин-Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын 2025 оны бизнес төлөвлөгөө батлах тухай.
- “Дагшин-Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээний чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
- Бүрдэнэ сувиллын сувилуулагчийн нэг өдрийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүн чиглэлийг батлах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ, хугацааг шинэчлэн тогтоох тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн хурлын тов зарлах тухай.
- Сумын орон нутгийн тусгай хамгаалалтад зарим газрыг авах тухай.
- Сумын "Хангинуур" агнуурын бүс нутгийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай.
- Хамтарсан баг шинэчлэн байгуулах тухай.
- Сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын ажлыг дүгнэх журам батлах тухай.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах, тойрогтоо ажиллах журам батлах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус хяналтын зөвлөлийг шинэчлэх байгуулах тухай.
- Сумын төвийн өрх, ААНБ-ын хог хаягдлыг цуглуулан зөөвөрлөж, тээвэрлэх төлбөр хураамжийн тухай журмыг батлах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай.
- Тэжээвэр нохой, муурын хураамжийг шинэчлэн батлах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/12 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай.
- Ажлын хэсэг байгуулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай.
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо байгуулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай.
- Салбар зөвлөл байгуулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/38 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай.