Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж болон баримт бичиг бүрдүүлэх, архивын баримт эмхлэн цэгцлэх талаарх тодорхой мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг дараах сэдвийн хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх, докторант Ч.Оюунчимэг удирдан явууллаа.
-Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, журам
-Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт /ХХНЖ/ боловсруулах арга зүй
- ХХНЖ-ын дагуу албан хэрэг бүрдүүлж, архивт шилжүүлэх
-Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх
- Архивын баримтыг цахимжуулах