/2025.07.08/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Дэд бүтэц, төв суурин хөгжлийн хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд гүйцэтгэхээр жагсаалтаар батлагдсан Улаан-Уул багийн Сүүж, Аман-Ус байрын нийтийн барилгуудын гадна фасад, дээврийн засварын гүйцэтгэлийн явц болон Ухаа чулуу байрын жишиг хашааны ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгууллаа.