Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд:
- Сумын Засаг даргын 2024-2028 оны “Хөгжлийн төлөө Эрдэнэчүүд хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай.
- Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх тухай.
- Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай.
- Төсөвт байгууллагуудын ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийг актлах, зарим хөрөнгийг дахин үнэлж балансад тусгах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн хурлын тов зарлах тухай.
- Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
- Сумын орон нутгийн тусгай хамгаалалтад зарим газрыг авах тухай.
- Орон нутагт үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай.
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийг Монгол Улсын аварга малчин, Алтан хурганы эзэн Лхамсүрэнгийн Гавуу агсны нэрэмжит болгох тухай.