/2025.11.26/ "Ёс зүй, сахилга хариуцлагыг дээдэлсэн төрийн бүтээмжтэй албан хаагчид" сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөний хүрээнд “Орон нутгийн хөгжилд төрийн албан хаагч бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Мөн зөвлөгөөнийг угтан төсвийн 5 байгууллагын албан хаагчдыг 5 багт хуваан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд олон талт арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд:
- Нөхөрсөг волейболын тэмцээн;
- “Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага”, “Хүүхэд, хамгаалал, хамтарсан багийн үйл ажиллагаа" сэдэвт сургалт;
- Авлигын эсрэг дэвжээ тэмцээн;
- Нийтийн цэнгээнт бүжиг болон шугаман бүжгийн тэмцээн;


Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийбадам
Цахим шуудан: ulziibadam@ith.do.gov.mn
Утас:86126635
