/2025.11.20/ Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын "Сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн" зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд эрэгтэй төрөлд 7 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй Б.Болдбаатар 1 дүгээр байр, С.Сугарбаатар 2 дугаар байр эзлэн, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан. Эмэгтэй төрөлд нийт 4 тамирчин өрсөлдсөнөөс Б.Дүүрэнбилэг 1 дүгээр байр, С.Инжүү 2 дугаар байр эзэлсэн.

Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийбадам
Цахим шуудан: ulziibadam@ith.do.gov.mn
Утас:86126635
