/2025.12.16/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 05 дугаар хуралдаан Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төвд хуралдаж байна.
Тус хуралдаанаар дарах асуудлуудыг хэлэлцэн батална.
- Сумын Засаг даргын 2024-2028 оны “Хөгжлийн төлөө Эрдэнэчүүд хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх тухай.
- Сумын Засаг даргын 2024-2028 оны “Хөгжлийн төлөө Эрдэнэчүүд хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх тухай.
- Сумын 2025 оны төсөвт зохицуулалт хийх тухай.
- Сумын төсөвт байгууллагуудын зарим хөрөнгийг актлах, дахин үнэлгээ тогтоож данс бүртгэлд тусгах, санал уламжлах тухай.
- Сумын 2026 оны төсөв батлах тухай.
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвийг зарцуулах төлөвлөгөөг батлах тухай.
- Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох хурлын тов зарлах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 оны зээлийн хүүгийн орлогыг зарцуулах тухай.
- Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай.
- Сумын малжуулах төслийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэх тухай
- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааг үнэлж, дүгнэх тухай.
- Хурлын бусад асуудал.
Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийбадам
Цахим шуудан: ulziibadam@ith.do.gov.mn
Утас:86126635
